brandZonli

Татами дэвсгэр

(0)
350,000₮
Богино тайлбар
67.5*68см

Үлдэгдэл: 6

Япон маягийн Татами дэвсгэр


Өргөн: 67.5 см

Урт: 68 см

Зузаан: 2 см

Өнгөний сонголт: Цайвар ногоон, Цайвар саарал


  • Футон гудасны доор дэвсэж, агаарын солилцоог сайжруулан чийг хуримтлагдахаас сэргийлэхэд тусална
  • Шалнаас ирэх хүйтэн, чийгийг тусгаарлаж, илүү тухтай унтах орчин бүрдүүлнэ
  • Бат бөх, жигд гадаргуу нь футон гудасны доор тогтвортой суурь болж өгнө
  • Байгалийн материал нь дулаан, чийгийг зохицуулж, гудасны доод хэсгийг хуурай, агааржуулалттай байлгахад тусална
  • Хэсэгчлэн угсардаг тул өөрийн футон гудас болон ашиглах орон зайдаа тохируулан хэмжээг томруулж, багасгах боломжтой
  • Футон гудасны суурь төдийгүй шалан дээр амрах, суух, тоглох хэсэг болгон дангаар нь ашиглаж болно
  • Япон хэв маягийн минимал интерьер бүрдүүлэхэд тохиромжтой


Материал ба хийц

  • Байгалийн кокосын ширхэг болон жутан (jute) материалтай
  • Кокосын ширхэг нь чийгийг өөртөө шингээж, жутан гадаргуу нь чийгийг тараан ууршихад туслах амьсгалдаг бүтэцтэй
  • Агаарын солилцоог дэмжиж, чийг болон дулаан хуримтлалыг багасгана
  • Байгалийн материалын бүтэц нь эвгүй үнэр тогтохоос сэргийлж, унтах орчныг цэвэр, хуурай байлгахад тусална
  • Нягт, бат бөх бүтэц нь футон гудас болон биеийг жигд, тогтвортой дэмжинэ
  • Өдөр тутмын хэрэглээнд тохирсон бат бөх, удаан эдэлгээтэй хийцтэй


Хэрэглэх заавар

Футон гудас ашиглах үед татамигаа тэгш гадаргуу дээр байрлуулж, дээр нь гудсаа дэлгэн хэрэглэнэ.

Хэрэглээгүй үед футон гудсаа хурааж, татами дэвсгэрээ дангаар нь шалан дээрх суух, амрах хэсэг болгон ашиглах боломжтой.


  • 6 ширхэг татами Solo болон Cozy нэг хүний загварт тохиромжтой
  • 9 ширхэг татами Queen болон King хэмжээтэй загварт тохиромжтой
  • Суух болон дэвсэх зориулалтаар 2-оос дээш тоогоор худалдан авах боломжтой


Арчилгаа

  • Тогтмол агаар оруулж, хуурай орчинд хэрэглээрэй.
  • Ус болон бусад шингэнд норгохоос зайлсхийх хэрэгтэй.
  • Норсон тохиолдолд бүрэн хатаасны дараа дахин ашиглаарай.
  • Тоос, жижиг бохирдлыг тоос сорогч эсвэл зөөлөн хуурай алчуураар цэвэрлээрэй.
  • Удаан хугацаагаар чийгтэй гадаргуу дээр бүү байрлуулаарай.

ArdPay

Ardpay ашиглан 2-5 хуваан төлөх боломжтой

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.

Одоогоор сэтгэгдэл алга байна.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл