“Queen Comfort” футон гудас
Зузаан: 10 см
Өргөн: 152 см
Урт: 203 см
Өнгөний сонголт: Олив ногоон, Синнамон улбар, Цайвар саарал
- Хоёр хүн тухтай унтаж амрахад зориулсан өргөн хэмжээтэй
- 10 см зузаан хийц нь илүү зөөлөвч, тулгуур өгч, өдөр тутам унтаж амрахад тохиромжтой
- Биеийн жинг жигд хуваарилж, мөр, ташаа зэрэг даралт их авдаг хэсэгт илүү тухтай мэдрэмж төрүүлнэ
- Гэр бүлийн өдөр тутмын хэрэгцээний үндсэн гудас болгон ашиглахад тохиромжтой
- Хосоороо амрах, кино үзэх, ном унших зэрэг өдөр тутмын тухлах орон зай болгон ашиглаж болно
- Зочны гудас болгон ашиглахад өргөн, тав тухтай
- Өдрийн цагаар буйдан болгон эвхэж, тухлах боломжтой
- Салдаг гадартай тул цэвэрлэж, арчлахад хялбар
- Хөвөн гадаргуу нь агаар сайн нэвтрүүлж, чийг болон дулаан хуримтлуулахгүй.
- Илүү зузаан, том тул хурааж баглахад, илүү их зай шаардлагатай болохыг анхаарна уу.
Материал ба хийц
- Арьсанд ээлтэй гадаргуу - 100% хөвөн даавуу
- OEKO-TEX® STANDARD 100 шаардлага хангасан материал
- Биеийн жинг жигд хуваарилахад туслах олон давхар зөөлөвчтэй бүтэц
- Өндөр нягтралтай зөөлөвч (Memory Foam) нь биеийг жигд дэмжиж, илүү тухтай унтах орчин бүрдүүлнэ
- Шалан дээр хөдлөхөөс сэргийлсэн гулсдаггүй доод хэсэг
Задалсны дараа
Футон гудас нь тээвэрлэлтийн зориулалтаар вакуум савлагаатай ирдэг. Савлагааг задалсны дараа тэгш гадаргуу дээр бүрэн дэлгэж, 24–48 цагт үндсэн хэлбэртээ орохыг хүлээнэ үү. Орчны нөхцөлөөс хамааран бүрэн биежиж, зузаанаа сэргээхэд 7 хүртэл хоног шаардагдаж болно.
Арчилгаа
- Тогтмол дэлгэж, агаар оруулж хэвшээрэй.
- Чийгтэй гадаргуу дээр удаан хугацаагаар бүү байлгаарай.
- Хэлбэр, дүүргэлтийг жигд хадгалахын тулд гудсаа тогтмол эргүүлж хэрэглээрэй.
- Толбо үүссэн тохиолдолд тухайн хэсгийг зөөлөн цэвэрлээрэй.
- Салдаг гадрыг шаардлагатай тохиолдолд 30 хэмийн хүйтэн усанд зөөлөн горимоор угаана.
*Зөөлөн материал болон үйлдвэрлэлийн онцлогоос шалтгаалан бүтээгдэхүүний бодит хэмжээнд бага хэмжээний зөрүү гарч болохыг анхаарна уу.