“King Comfort” футон гудас
Зузаан: 10 см
Өргөн: 193 см
Урт: 203 см
Өнгөний сонголт: Олив ногоон, Синнамон улбар, Цайвар саарал
- Манай футон гудаснуудаас хамгийн том, хамгийн зузаан, өргөн загвар
- 2-3 хүн өдөр тутамдаа тухтай унтаж амрахад хангалттай өргөн зайтай
- 10 см зузаан олон давхар хийц нь илүү зөөлөвч, жигд тулгуур өгнө
- Салдаг гадартай тул цэвэрлэж, арчлахад хялбар
- Амьсгалдаг хөвөн гадаргуу нь агаар сайн нэвтрүүлж, чийг болон дулаан хуримтлагдахыг багасгана
- Гэр бүлээрээ хамт тухлах, хүүхдүүдтэйгээ тоглох, ном уншихад өргөн зөөлөн орчин бүрдүүлнэ
- Унтлагын өрөөнд үндсэн гудас болгон өдөр тутам ашиглахад тохиромжтой
- Хурааж баглахад том орон зай эзэлнэ гэдгийг анхаарна уу.
Материал ба хийц
- Арьсанд ээлтэй, амьсгалдаг гадаргуу - 100% хөвөн даавуу
- OEKO-TEX® STANDARD 100 шаардлага хангасан материал
- Биеийн жинг жигд хуваарилахад туслах олон давхар зөөлөвчтэй бүтэц
- Агаар нэвтрүүлэх хөвөн гадаргуу нь чийг, дулаан хуримтлуулахгүй
- Өндөр нягтралтай зөөлөвч (Memory Foam) нь биеийг жигд дэмжиж, илүү тухтай унтах орчин бүрдүүлнэ.
- Салдаг гадар нь цэвэрлэгээ, арчилгааг илүү хялбар болгоно
Задалсны дараа
Футон гудас нь тээвэрлэлтийн зориулалтаар вакуум савлагаатай ирдэг. Савлагааг задалсны дараа тэгш гадаргуу дээр бүрэн дэлгэж, 24–48 цагт үндсэн хэлбэртээ орохыг хүлээнэ үү. Орчны нөхцөлөөс хамааран бүрэн биежиж, зузаанаа сэргээхэд 7 хүртэл хоног шаардагдаж болно.
Арчилгаа
- Салдаг гадрыг шаардлагатай тохиолдолд 30 хэмийн хүйтэн усанд зөөлөн/гараар угаах горимоор угаана.
- Гудсаа тогтмол дэлгэж, агаар оруулж хэвшээрэй.
- Чийгтэй гадаргуу дээр удаан хугацаагаар бүү байлгаарай.
- Хэлбэр, дүүргэлтийг жигд хадгалахын тулд гудсаа тогтмол эргүүлж хэрэглээрэй.
- Гудасны дотор хэсгийг угаалгын машинд угаахгүй.
*Зөөлөн материал болон үйлдвэрлэлийн онцлогоос шалтгаалан бүтээгдэхүүний бодит хэмжээнд бага хэмжээний зөрүү гарч болохыг анхаарна уу.