brandZonli

King - Хамгийн том гудас 6см

(0)
350,000₮
Богино тайлбар
193*203см

“King” футон гудас


Зузаан: 6 см

Өргөн: 193 см

Урт: 203 см

Өнгөний сонголт: Олив ногоон, Синнамон улбар, Цайвар саарал


  • Манай футон гудаснуудаас хамгийн том, өргөн хэмжээтэй
  • 2-3 хүн тухтай, хангалттай зайтай унтаж амрахад тохиромжтой
  • Гэр бүлээрээ хамт тухлах, хүүхэдтэйгээ тоглох, ном унших өргөн зай бүрдүүлнэ
  • Унтлагын өрөөнд үндсэн гудас болгон ашиглахад тохиромжтой
  • Зочны өрөөнд гэр бүл, найз нөхдөөрөө тухлах зөөлөн орон зай болгон ашиглаж болно
  • Том хэмжээтэй хэдий ч хэрэглээгүй үедээ эвхэж хураан, орон зайгаа чөлөөлөх боломжтой
  • Жижиг буйдан эсвэл сандал хэлбэрээр эвхэж ашиглах боломжтой


Материал ба хийц

  • Арьсанд ээлтэй гадаргуу - 100% хөвөн даавуу
  • OEKO-TEX® STANDARD 100 шаардлага хангасан материал
  • Биеийн жинг жигд хуваарилахад туслах олон давхар зөөлөвчтэй бүтэц
  • Шалан дээр хөдлөхөөс сэргийлсэн гулсдаггүй доод хэсэг


Задалсны дараа

Футон гудас нь тээвэрлэлтийн зориулалтаар вакум савлагаатай ирдэг. Савлагааг задалсны дараа тэгш гадаргуу дээр бүрэн дэлгэж, 24–48 цагт үндсэн хэлбэртээ орохыг хүлээнэ үү. Орчны нөхцөлөөс хамааран бүрэн биежиж, зузаанаа сэргээхэд 7 хүртэл хоног шаардагдаж болно.


Арчилгаа

  • Тогтмол дэлгэж, агаар оруулж хэвшээрэй.
  • Чийгтэй гадаргуу дээр удаан хугацаагаар бүү байлгаарай.
  • Хэлбэр, дүүргэлтийг жигд хадгалахын тулд гудсаа тогтмол эргүүлж хэрэглээрэй.
  • Толбо үүссэн тохиолдолд тухайн хэсгийг зөөлөн цэвэрлээрэй.


*Зөөлөн материал болон үйлдвэрлэлийн онцлогоос шалтгаалан бүтээгдэхүүний бодит хэмжээнд бага хэмжээний зөрүү гарч болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.

Одоогоор сэтгэгдэл алга байна.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл