brandZonli

Cozy - Нэг хүний гудас 6см

(0)
280,000₮
Богино тайлбар
120*195см

“Cozy” футон гудас


Зузаан: 6 см

Өргөн: 120 см

Урт: 195 см

Өнгөний сонголт: Олив ногоон, Цайвар саарал


  • Нэг хүн тухтай унтаж амрахад тохиромжтой илүү өргөн орон зай
  • Эвхэж хураахад хялбар, орон зай хэмнэнэ
  • Хүүхэдтэйгээ хамт хэвтэх, тоглох, ном уншихад тохиромжтой
  • Зочны гудас болгон ашиглахад тухтай, хангалттай зайтай
  • Унтлагын болон зочны өрөөнд нэмэлт тухлах орон зай болгон ашиглаж болно
  • Тайван амрах, сунгалт хийх, өдөр тутам тухлахад тохиромжтой


Материал ба хийц

  • Арьсанд ээлтэй гадаргуу - 100% хөвөн даавуу
  • OEKO-TEX® STANDARD 100 шаардлага хангасан материал
  • Биеийн жинг жигд хуваарилахад туслах олон давхар зөөлөвчтэй бүтэц
  • Шалан дээр хөдлөхөөс сэргийлсэн гулсдаггүй доод хэсэг


Задалсны дараа

Футон гудас нь тээвэрлэлтийн зориулалтаар вакум савлагаатай ирдэг. Савлагааг задалсны дараа тэгш гадаргуу дээр бүрэн дэлгэж, 24–48 цагт үндсэн хэлбэртээ орохыг хүлээнэ үү. Орчны нөхцөлөөс хамааран бүрэн биежиж, зузаанаа сэргээхэд 7 хүртэл хоног шаардагдаж болно.


Арчилгаа

  • Тогтмол дэлгэж, агаар оруулж хэвшээрэй.
  • Чийгтэй гадаргуу дээр удаан хугацаагаар бүү байлгаарай.
  • Хэлбэр, дүүргэлтийг жигд хадгалахын тулд гудсаа тогтмол эргүүлж хэрэглээрэй.
  • Толбо үүссэн тохиолдолд тухайн хэсгийг зөөлөн цэвэрлээрэй.


*Зөөлөн материал болон үйлдвэрлэлийн онцлогоос шалтгаалан бүтээгдэхүүний бодит хэмжээнд бага хэмжээний зөрүү гарч болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.

Одоогоор сэтгэгдэл алга байна.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл